(976) 7000-2406 info@monanir.mn
 

Тэдний эрхэм зорилго бол хэрэглэхэд хялбар, өдөр тутмын амьдралд тохирсон, байгалийн бодит дуу чимээг сонсгох хамгийн  шилдэг технологийг бүтээх юм.

Widex A/S нь 1956 онд Дани улсад байгуулагдан өдгөө дэлхийн хамгийн том сонсголын аппарат үйлдвэрлэгч компаниудын нэг болтлоо хөгжжээ. Дани улсад байрлах төв үйлдвэрээс гарсан сонсголын аппаратууд нь дэлхийн 100 гаруй оронд 3800 гаруй ажилтнаар дамжин хэрэглэгчдэд хүрч байна.

Дэлхийн хэмжээнд өндөр чанарын дижитал технологийг хөгжүүлсэн цөөн тооны үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд салбартаа хамгийн шилдэг инновацийг бүтээж чадсан. Тууштай арга барилынхаа үр дүнд дэлхийд анх удаа дижитал сонсголын аппарат, мөн технологийн хувьсгал болсон утасгүй технологийг бүтээж чадсан юм.

Ганц сонсголын аппарат үйлдвэрлээд зогсохгүй нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь салхины эрчим хүч, нарны эрчим хүч, газрын гүний дулаан зэргийг ашигладаг ба төв оффис нь эко барилга байдаг.  Энэ утгаараа Widex нар, салхины эрчим хүчийг ашигладаг дэлхийн хэрэглэгчийн төлөөх шилдэг байгууллагуудад олгогддог WindMade гэрчилгээтэй компани юм.

ҮНЭТ ЗҮЙЛС

Widex нь байгуулагдсан цагаасаа хойш бизнесийн аливаа шийдвэрээ мэдээллэх, бизнесийн ажлаа дэмжих 3 үндсэн үнэт зүйлсийг баримталж ажилласан.

ШИНЭЛЭГ ТАЛ

Сонсголын бууралтын тохиолдолд бүр харилцан адилгүй, тэдгээрт авах шийдэл бүр өөр гэдгийг тэд мэднэ. Ийм ч учраас хэн нэгний амжилтгүй замаар дагаж явдаггүй, өөрсдийн сонсгол зүйн оношлогооны арга барилыг хөгжүүлэн, сонсголын бууралттай хүмүүст сонсгол зүйн хамгийн шилдэг шийдлийг хүргэхээр зорьж ажилладаг. 

ШАРГУУ ХӨДӨЛМӨР

Тэдэнд ямар нэгэн сайхан санаа төрвөл түүнийгээ бүрэн ойлгохын тулд шаргуу хөдөлмөрлөдөг. Тухайн санаагаа төгөлдөршүүлэхийн тулд дэлхийн тэргүүлэх судалгааны институтууд болон бие даасан шинжээчидтэй хамтран ажилладаг.

НАЙДВАРТАЙ БАЙДАЛ

Найдвартай байдал гэдэг нь зөвхөн бүтээгдэхүүний чанарын хяналтын хувьд биш дэлхийн өнцөг булан бүрт байрлах олон арван хамтын ажиллагааны түншлэл бүхий худалдааны компаниуд, дистрьбютр байгууллагуудтай нягт уялдаатай хамтран ажиллах явдал юм.