(976) 7000-2406 info@monanir.mn
 

 

: 2016-01-11 : 845

СОНСГОЛОО ШАЛГУУЛАХАД ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Та сонсголоо шалгуулахдаа юу бэлдэж авчирахаа сайн мэдэхгүй байж болох юм. Тиймээс бид танд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Та өөртөө анхаарал тавьж сонсголоо шалгуулсанаар, амьдралынхаа хэв маягаа сайжруулах нэг алхам хийлээ гэсэн үг.
 
Юу авчрах вэ?
Өмнө нь сонсголоо шалгуулж байсан бол тэр үед хийгдсэн аудиограмыг авчрах нь зүйтэй. Мэргэжилтний хэлж байгааг сонсохгүй, ойлгохгүй байх гэж санаа зовж байгаа бол танд туслах гэр бүл, найз нөхөдийнхөө хэн нэгэнтэй хамт ирж болно.
 
Харилцан яриа
Ихэнх сонсголын мэргэжилтнүүд сонсгол бууралт болон үүсээд байгаа хүндрэлийн талаар ярилцаж тестийг эхэлдэг. Манай мэргэжилтнүүдэд таны ажилладаг орчин болон эрүүл мэндийн түүх, хэзээ сонсгол муудсанаа мэдсэн, өмнө нь чанга дуу чимээтэй орчинд байсан эсэх, өдөр тутмын амьдралд сонсголын бууралт хэрхэн нөлөөлж байгаа талаар аль болох ихийг мэдэх шаардлагатай байдаг. Эдгээр мэдээллийг сонсголын бууралт хэрхэн бий болсон, сонсголоо сэргээхэд танд хамгийн сайн тохирох аргыг олж мэдэхэд ашигладаг.
 
Чихний үзлэг
Эхлээд мэргэжлийн эмч отоскоп гэх зориулалтын багаж ашиглан таны чихэнд үзлэг хийж ямар нэг асуудал байгаа эсэхийг шалгана.
 
Аудиометрийн тест
Стандарт сонсгол шалгах аргад аудиометрийн тест буюу таны сонсгол бууралтын төвшинг тогтоох тест багтдаг. Таныг тусгай зориулалтын өрөөнд оруулан чихэвчээр дохионууд сонсгоно. Та аль дохиог нь сонсч алиныг нь сонсохгүй байгаагаа мэдэгдэх бөгөөд үр дүнг аудиограм руу оруулна. Сонсголын мэргэжилтэн энэхүү мэдээллийг сонсгол бууралтын хэлбэр, зэрэг, төвшинг тогтооход, мөн таны сонсголын бууралтанд тохирох технологийн сонсголын аппаратыг сонгоход ашигладаг.
 
Дараагийн алхам
Хэрэв сонсголын бууралттай бол сонсголын мэргэжилтэн танд энэхүү байдлаас хэрхэн гарах талаар мөн ямар төрлийн, технологийн сонсголын аппарат тохирохыг хэлж өгнө. Сонсголын аппарат хэрэглэх гэдэг нь таны хувьд маш том шийдвэр учраас та сонголтоо хийхдээ хэдэн ч өдөр бодож, судалж болно. Хамгийн гол нь технологийн талаар сайн судалж зөв сонголт хийх нь чухал.