(976) 7000-2406 info@monanir.mn
 

Zen therapy - ЧИХ ШУУГИХ ЭМГЭГТ ЗОРИУЛСАН АЯЛГУУТ ПРОГРАММ

Энэхүү өвөрмөц аялгуут програм бүхий технологи нь чихний шуугианыг багасгахад тань туслах болно.

 

 

WIDEX ZEN THERAPY

WIDEX ZEN THERAPY нь зөвлөгөө, дууны өсгөлт, хэмжээст аялгуу, тайвшрал гэсэн үндсэн 4 хэсгээс бүрддэг ба тэдний нэг нь ZEN хэмжээст аялгуу юм. Энэхүү аялгуут програмыг хамгийн сүүлийн үеийн судалгаан дээр үндэслэн чих шуугилтын таагүй байдлыг бууруулах зорилгоор бүтээсэн аялгуут програм юм. 

 

 

ZEN THERAPY-н үндсэн 4 хэсэг

1. Зөвлөгөө: Чих шуугилтын талаарх мэдээллийг танд тусгай үечилсэн системийн дагуу хүргэх ба энэ нь чих шуугилтын талаархи таагүй бодлыг өөрчлөх юм.

2. Дууны өсгөлт: Хэрэв та сонсгол бууралттай мөн чих шуугих эмгэгтэй бол сонсголын аппарат хэрэглэж, дуу авиаг бүрэн сонсох хэрэгтэй бөгөөд ингэснээр таны чихэнд сонсогдож буй шуугианыг багасгаж мөн урьдчилан сэргийлж өгдөг.

3. Хэмжээст аялгуу (ZEN): Энэхүү программ нь чих шуугилтыг багасгах, амраах тайвшруулах, сонсох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион бүтээгдсэн тусгай аялгуут програм юм.

4. Тайвшрал: Та чихний шуугианаа хянаж, удирдах боломжтой болохоос гадна тайвшралыг мэдрэх болно.

 

АЯЛГУУТ ПРОГРАММ БҮХИЙ ТӨХӨӨРӨМЖ

Энэхүү өвөрмөц аялгуут программ нь хамгийн сүүлийн үеийн шинэ технологийн сонсголын аппаратанд програмчлагдсан байдаг. Мөн чих шуугих эмгэгтэй хүмүүст тусгайлан зориулж дан ганц төхөөрөмж хэлбэрээр зохион бүтээсэн ба энэ шийдлийг ZEN2GO гэж нэрлэдэг. ZEN2GO бол чих шуугилтын эсрэг цогц үйлдэл бүхий төхөөрөмж бөгөөд таны амьдралын бүрэн дүүрэн байдлыг хангах зорилгоор энэхүү мэргэжлийн туслагчийг танд санал болгож байна.

Чих шуугилт гэж юу вэ?

Хэнд ч сонсогдохгүй байхад зөвхөн танд сонсогдох дүнгэнэсэн, жингэнэсэн, болон бусад цухалдуулах уур хүргэм чимээнүүд. Энэ нь цаг үргэлж таны чихэнд сонсогдож тэвчихийн аргагүй байдлыг үүсгэдэг.

WIDEX BEYOND ШИНЭ ТЕХНОЛОГИ >

ХҮССЭНЭЭРЭЭ ХОЛБОГД ХЯЗГААРЫГ ДАВ