(976) 7000-2406 info@monanir.mn
 

 

 

ЧИХНИЙ АРД БАЙРЛАХ ЗАГВАРУУД

Чихний ард байрлах загварууд нь хөнгөнөөс хүнд хэлбэрийн сонсголын бууралтанд хэрэглэхэд тохиромжтой. Сонсголын аппарат нь гуурсаар холбогдсон суулгацтай байх бөгөөд уг суулгац нь чихний сувагт, сонсголын аппарат нь чихний дэлбээн ард байрлана.

 

PASSION (RIC)

Хүлээн авагч нь сувагт байрлах (receiver-in-canal- RIC) загвар нь сонсголын аппаратын шинэ төрлийн хэлбэр бөгөөд хөнгөнөөс хүнд хэлбэрийн сонсголын бууралттай хэрэглэгчид тохиромжтой. Чихний ард байрладаг (BTE) уламжлалт загварын сонсголын аппараттай харьцуулахад дуу хүлээн авагч (receiver) нь чихний сувагт байрладаг учраас овор хэмжээ нь жижиг болсон. Энэ төрлийн сонсголын аппарат нь хэнгэрэн хальс бүтэн, чихнээс нь булаг гардаггүй хэрэглэгчид тохиромжтой.

 

MICRO (BTE)

Мини чихний ард байрлах загвар нь хөнгөнөөс хурц хэлбэрийн сонсгол бууралтанд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд уламжлалт чихний ард байралдаг загваруудтай харьцуулахад, овор хэмжээ жижиг, үзэмж сайтай, нарийн хийцтэй, олон төрлийн өнгөний сонголттой, бүрэн автомат ажиллагаатай.

 

FUSION (RIC/RITE)

 

Хүлээн авагч нь чихний сувагт байрлах RIC загвар нь хөнгөнөөс хурц хэлбэрийн сонсгол бууралтанд хэрэглэхэд тохиромжтой, сүүлийн үеийн загвар юм. Уламжлалт чихний ард байралдаг загваруудтай харьцуулахад, овор хэмжээ жижиг, үзэмж сайтай, нарийн хийцтэй, олон төрлийн өнгөний сонголттой, бүрэн автомат ажиллагаатай.

 

FASHION (BTE)

Шинэчлэгдсэн чихний ард байрлах загвар болох FASHION нь хөнгөнөөс хурц хэлбэрийн сонсголын бууралттай, мөн маш жижиг чихний сувагтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.Хэрэглэхэд хялбар байлгахын тулд дууны түвшин тохируулагч, сонсох програм өөрчлөх товчлуурыг сонсголын аппаратанд байрлуулсан байдаг. Олон төрлийн өнгөний сонголттой.

 

9 BTE

Уламжлалт чихний ард байрладаг загвар бөгөөд хөнгөнөөс хурц хэлбэрийн сонсголын бууралттай, эсхүл маш жижиг чихний сувагтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.Хэрэглэхэд хялбар байлгахын тулд дууны түвшин тохируулагч, сонсох програм өөрчлөх товчлуурыг сонсголын аппаратанд байрлуулсан байдаг. 

 

WIDEX BEYOND ШИНЭ ТЕХНОЛОГИ >

ХҮССЭНЭЭРЭЭ ХОЛБОГД ХЯЗГААРЫГ ДАВ