ИЛҮҮ НАРИЙВЧЛАЛТАЙ

HEARING HAS EVOLVED

ХОРОМ БҮРИЙГ СОНС

Сонсголын аппарат нь шуугиантай орчинд хүмүүсийн яриаг илүү сайн сонсгохын тулд ярианы эх сурвалжид саад учруулж буй орчны дууг цэвэршүүлдэг байх нь чухал юм. Гэхдээ чимээ, шуугиан багатай орчинд бүх дуу чимээг илүү нарийвлалтай сонсох шаардлагатай болдог. Иймд EVOKE нь тухайн орчин нөхцөлд тохирох дууны горим нь зөв сонгогдсон эсэхийг хянадаг хянагчтай байдаг тул та амьдрал дээрх бүх дууг алдахгүй сонсож, мэдрэх болно.

ӨӨР ЗҮЙЛД ИЛҮҮ АНХААР

EVOKE нь сонгодог болон поп хөгжмийн ялгааг, мөн уулзалт, хурал, зөвлөгөөн эсвэл үдэшлэг, цэнгүүн гэх мэт дуу чимээтэй орчны ялгааг мэдэрдэг тул таны байгаа орчны дүрслэлийг бий болгож, сонсгох орчин өөрчлөгдөх бүрт тухайн орчинд тохирох горимд автоматаар хувирч чаддаг.

FLUID SOUND ANALYSER: Дуу шинжлэгч нь хүрээлэн буй орчинг илүү нарийн шинжилж, дууны ангилалыг зөв тогтоож, өмнөх платформоос хоёр дахин илүү нарийвчилсан шинжилгээг хийдэг.

FLUID SOUND CONTROLLER: Дуу хянагч нь тухайн дууны ангилал зөв хийгдсэн эсхийг хянадаг. 

VARIABLE SPEED COMPRESSOR: Хувьсах Хурдны Компрессор нь аажим болон хурдан гэсэн хоёр шахалтын системийг хослуулан ажилладаг тул шуугиан ихтэй орчинд тав тухтай сонсоно.

Мөн хэрэглэгчдийн хэрэгцээг судалж 2 төрлийн дууны ангилалыг шинээр нэмсэн.

SOCIAL SOUND CLASS: Дуу ангилал нь дуу чимээ багатай анги танхим болон бага хэмжээний үдэшлэгийн арга хэмжээнд тохирно.

MUSIC CLASS: Дууны ангилал нь төрөл бүрийн хөгжмийн хэмнэлийг мэдэрч, хөгжмийн өнгө бүрийг цэвэр, тод сонсгож, мэдрүүлэх зорилгоор хийгдсэн бөгөөд орчин үеийн болон классик хөгжмийн ангилалуудыг нэмсэн нь бүх төрлийн хөгжмийн урсгал өнгө аясыг сонсож, мэдрэхэд илүү хялбар болсон.

ҮР ӨГӨӨЖ:

Дууны ангилалыг тодорхойлохын тулд  илүү нарийвчлалтай шинжилгээ хийнэ.

Сонсох орчнийг 11 төрлөөр ангилдаг.

Дууны ангилал бүрт шахалт хэрхэн хийгдэж буйг хянана.

Сонсох орчин нөхцөл солигдох мөч бүрт илүү нарийвчлалтай дуу, тав тухтай шилжилтийг мэдэрнэ.

 
Та худалдан авалт хийхийн өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу
Манай үйлчилгээний нөхцөлийг хүндэтгэсэн танд баярлалаа.