Бидний тухай

 

 

 

Мон-Анир ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлье.

Манай компани нь 2004 онд сонсголын аппарат үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Widex фирмийн албан ёсны дистрибьютер болсноор үйл ажиллагаагаа эхэлсэн. Сонсгол бууралтын түвшин тогтоох, сонсголын аппарат тохируулга, тохируулгын дараах бүх төрлийн үйлчилгээг олон улсын болон Widex стандартын дагуу үзүүлж байна. Бидний санал болгож буй орчин үеийн илүү дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн, олон улсын чанар стандартад нийцсэн үйлчилгээ нь бүгдийг цаг алдалгүй эх орноосоо авах боломжийг бүрдүүлээд зогсохгүй, үйлчлүүлэгчидтэйгээ байнгын эргэх холбоотой ажилладаг маань тэдний сэтгэлд нийцсэн байдаг.

ЭРХЭМ ЗОРИЛГO

Бид илүү дэвшилтэт технологи, чадварлаг боловсон хүчинд тулгуурлан дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж хэрэглэгч бүрийн эрхэм сонголт байхыг зорино.

ҮНЭТ ЗҮЙЛС

  1. Хэрэглэгч: Бидний хийж буй ажил ямагт хэрэглэгчдийн төлөө байдаг бөгөөд сонсголын бууралттай хүмүүст сонсгол зүйн хамгийн шилдэг шийдлийг хүргэхээр зорьж ажилладаг.
  2. Дэвшилтэт технологи: Дэлхийн хэмжээний хамгийн шилдэг дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулсан.
  3. Хариуцлага: Бид зөвхөн бүтээгдэхүүний чанарт анхаарах бус сонсголын аппарат хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, нийгэмшихэд нь туслах тэднийг бодит мэдээллээр хангах явдал юм.
  4. Шударга ёс зүй: Аливаа бизнес өрсөлдөөний дунд явагддаг бөгөөд бид шударга өрсөлдөөнийг тогтоохын төлөө хуульд нийцүүлсэн бодлого боловсруулан, түүнийгээ баримталж ажилладаг.

БОЛОВСОН ХҮЧИН

Сурч хөгжих тэмүүлэлтэй, чадварлаг, бүтээлч, нарийн мэргэжлийн чих хамар хоолойн эмч, сонсгол зүйч, IT болон software, электроник инженер, отопластик техникч зэрэг боловсон хүчнээр багаа бүрдүүлж, мэргэжилтнүүдээ ажил мэргэжил болон хувь хүний хувьд тасралтгүй, системтэй хөгжүүлэх зорилгоор Widex академитэй хамтран Дани, Австрали, ХБНГУ, БНХАУ, Япон улсад мэргэжил олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд тогтмол хамруулдаг.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Нийгмийн хариуцлага бол бидний бизнесийн үйл ажиллагаандаа баримталдаг зарчим, хэм хэмжээ юм. Бид хуулиа дээдэлж, хүний эрхийг хүндэтгэсэн, өндөр ёс суртахуунтай бизнесийн үйл ажиллагаа явуулах замаар сонсголын бууралттай иргэдийнхээ амьдралд өдөр тутмын эерэг нөлөө үзүүлэхийг зарчмаа болгодог. Үүнийхээ хүрээнд сонсголын бууралтаас үүдэх таагүй мэдрэмжийн эсрэг тэмцэх, сонсгол бууралттай хүмүүсийн амьдралыг сайжруулахад туслаж ирсэн. Одоогоор Улаанбаатар хот, орон нутагт байрлах үйлчилгээний салбарууд, явуулын үйлчилгээний багаараа дамжуулан хэрэглэгчдийнхээ амьдралд өөрсдийн хувь нэмрээ оруулаад байна.

Хэрэглэгч, нийлүүлэгч, бидний хамтын хөдөлмөрөөр үйлчлүүлэгчдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, нийгэм болон ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад хамтдаа хамтын үнэ цэнийг бүтээхийг уриалж цаашид үйлчилүүлэгчиддээ технологийн дэвшил болсон олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бэлэг барьж, та бүхний эрхэм сонголтыг баталгаажуулсаар байх болно.

Та худалдан авалт хийхийн өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу
Манай үйлчилгээний нөхцөлийг хүндэтгэсэн танд баярлалаа.