ИЛҮҮ УХААЛАГ

Таны амьдралын хэв маягт нийцүүлэн, хором мөч бүрт сонсох нөхцлийг тань сайжруулах боломжтой боллоо. WIDEX EVOKE нь илүү тав тухтай, илүү сайн сонсоход туслах олон боломжуудыг санал болгох тул та хүссэн үедээ тохируулга хийх, хялбархан хянах боломжтой.

УХААЛАГ СОНСГОЛЫН АППАРАТЫГ ТА ХӨГЖҮҮЛНЭ.

Таны амьдралын хэв маягт нийцүүлэн, хором мөч бүрт сонсох нөхцлийг тань сайжруулах боломжтой боллоо. WIDEX EVOKE нь илүү тав тухтай, илүү сайн сонсоход туслах олон боломжуудыг санал болгох тул та хүссэн үедээ тохируулга хийх, хялбархан хянах боломжтой. Магадгүй та ямар нэгэн тохируулга хийх шаардлагагүй бол WIDEX EVOKE таны хэрэгцээнд нийцүүлэн автоматаар ажиллаж, хорм мөч бүрийг алдахгүй сонсох болно. Та WIDEX EVOKE-тэй харилцах бүрт сонсголын аппарат илүү ухаалаг болж өөрийгөө хөгжүүлж чаддаг. Жишээ нь, та өөрийн дуртай ресторанд орох үедээ тухайн орчинд зориулсан тохируулгыг хийж болох ба таны хийсэн тохируулга бүрээс сонсголын аппарат тань суралцаж, цаг хугацаа өнгөрөх тусам сонсголын аппарат тань илүү ухаалаг болно. Өөрөөр хэлбэл, та  өнөөдөр ухаалаг сонсголын аппарат хэрэглэж, маргааш илүү ухаалаг болгон хөгжүүлнэ гэсэн үг юм.

ХЯЛБАР, МЭДРЭМТГИЙ, ТАВ ТУХТАЙ

Та илүү онцгой дуу мэдрэхийг хүсэж байна уу? Хэрэв тийм бол манай SOUND SENSE технологи болон EVOKE APP нь тухайн орчинд сонсох хувилбаруудыг санал болгох ба та маш богино хугацаанд хувилбар бүрт харьцуулалт хийж хамгийн тав тухтайг нь сонгох юм. Өдөр бүрийн амьдралын хэв маягтаа тохируулж, сонсох нөхцөлөө сайжруулахад тань илүү хялбар байх болно.

ХУВИЙН ТОХИРУУЛГА ХИЙХЭД ТАНЬ ХӨТӨЛНӨ.

EVOKE APP ашиглах үед A ба В  гэсэн хоёр хувилбаруудаас сонголт хийхийг санал болгох ба та хамгийн тав тухтай, цэвэр тод сонсох хувилбарыг сонгох боломжтой. Дууны харьцуулалт хийх бүрт сонсголын аппарат таныг тухайн орчинд хэрхэн сонсохыг хүсэж байгааг тань мэдэх болно. Дараа нь өөрийн хийсэн тохируулгыг програм болгон хадгалж, цаашид яг ижил орчинд ашиглах боломжтой.  Үүнээс гадна EVOKE APP нь дараах боломжуудыг олгоно:

  • Сонсголын аппаратын дууны хүчийг тохируулах эсвэл орчны дууг хаах
  • Үүсгэсэн програмдаа нэр өгөх, зураг оруулах
  • Өөрийн байршлыг таниулах
  • Сонсголын аппарат хаягдсан тохиолдолд байршлыг тогтоох
Та худалдан авалт хийхийн өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу
Манай үйлчилгээний нөхцөлийг хүндэтгэсэн танд баярлалаа.