Уламжлалт чихний ард байралдаг загваруудтай харьцуулахад, овор хэмжээ илүү жижиг, гоёмсог нарийн хийцтэй, ухаалаг ажиллагаатай. Дуу хүлээн авах микрофоныг илүү сайжруулан байрлалыг өөрчилсөнөөр илүү бат бөх болсон.
Уламжлалт чихний ард байрладаг загварууд нь хүнд хэлбэрийн сонсгол бууралттай, эсхүл маш жижиг чихний сувагтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.Хэрэглэхэд хялбар байлгахын тулд дууны түвшин тохируулагч, сонсох програм өөрчлөх товчлууртай байдаг.