WIDEX MOMENT APP

ӨӨРИЙН ХҮССЭНЭЭР ЗАГВАРЧИЛ

 

Та Apple эсвэл Android ухаалаг гар утсандаа  WIDEX MOMENT аппликейшныг татаж, сонсголын аппаратаа хүссэн үедээ, хэн нэгнээс хамааралгүйгээр тохируулах, удирдах боломжтой. WIDEX MOMENT аппликейшныг ашиглан Apple болон Android ухаалаг утсаар сонсголын аппаратаа хянах, өөрийн хүссэнээр тохируулга хийх боломжтой. Мөн iPhone утаснаасаа шууд дамжуулалт хийж хөгжим сонсох, утасны дуудлагыг сонсголын аппаратандаа хүлээн авах гэх мэт олон боломжууд бий. WIDEX MOMENT аппликейшныг App Store эсвэл Google Play дээрээс татаж авах боломжтой.

 

ӨӨРИЙН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦААРАЙ

 

WIDEX MOMENT аппликейшн нь таны хийсэн тохируулгын талаархи мэдээллийг бусадтай хуваалцахыг зөвшөөрөх эсэх талаар асуух болно. Эхлээд үйлдвэрлэгч буюу Widex-н мэргэжилтэнүүдтэй мэдээллээ хуваалцахыг асуух ба энэ нь таны хийсэн тохируулгын мэдээлэл нөхцөл байдалд үндэслэн, ирээдүйд сонсголын аппаратын технологийг илүү сайжруулахад туслах юм. Дараа нь, танд тохируулга хийсэн сонсголын мэргэжилтэнтэйгээ мэдээллээ хуваалцаж болох талаар асуух болно. Та өөрийн сонсголын мэргэжилдээ тохируулгын талаарх мэдээллийг илгээснээр цаашид илүү сайн  тохируулга хийх боломжтой болох юм. Бид зөвхөн таны тохируулгын мэдээллийг хүлээн авах болно.

 

ӨӨРИЙН СОНСОХ НӨХЦЛИЙГ ЗАГВАРЧИЛ

 

Та хүссэн үедээ тухайн орчин нөхцөлдөө нийцүүлэн сонсох байдлыг сайжруулахын тулд хувийн тохируулга хийх боломжтой. Таны хийж буй тохируулга нь сонсгол зүйчийн үүсгэсэн үндсэн тохируулгыг өөрчлөхгүй. Та дараах гурван аргаар тохируулга хийх боломжтой.

• SoundSense Learn буюу тухайн орчны дуунд харьцуулалт хийж хамгийн сайн хувилбарыг сонгох
General sound adjustments буюу дуунд ерөнхий тохируулга хийх
Directional focus буюу чиглэл заах

 

SOUNDSENSE LEARN

 

SoundSense Learn нь тухайн сонсох орчин, нөхцөл байдлыг мэдэрч дууны эх сурвалж бүрт шинжилгээ хийж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар таны сонсох тав тух, чанарыг сайжруулан, хялбархан удирдах боломжийг олгоно. Энэхүү үйлдэл нь тухайн сонсох орчинд шинжилгээ хийж A ба B гэсэн хоёр хувилбарыг танд санал болгоно. Та хувилбаруудыг сонсож харьцуулж үзээд slider-г хамгийн цэвэрхэн, тав тухтай, сонсогдож буй хувилбарыг сонгож програм болгон хадгалах боломжтой.

Та худалдан авалт хийхийн өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу
Манай үйлчилгээний нөхцөлийг хүндэтгэсэн танд баярлалаа.