ЧИХ ЯАГААД ШУУГИДАГ ВЭ?

Нийтлэгдсэн: 16-10-2019

Эдгээр чимээ нь хаанаас гарч таньд сонсогддог вэ?

Таны чих магадгүй шуугидаг байх. Энэ нь өвчин биш хэдий ч тодорхой хэдэн үндсэн шалтгааны улмаас таны төв мэдрэлийн систем болон тархинаас бий болдог чимээ гэнэ. Сонсгол бууралттай болох үед тархи нь өөрөө ямар нэгэн чимээг үүсгэдэг байна. Ихэнхи чих нь шуугидаг хүмүүс аль нэг хэлбэрийн сонсгол мэдрэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой байдаг ба зарим төрлийн чих шуугилт нь чихний ойролцоох булчингийн хөдөлгөөнөөс хамаардаг бол зарим нь нүүр болон хүзүү орчмын цусны урсгал асуудалтайгаас үүсдэг байх нь.

Чих шуугих шалтгаан:

Чих шуугихад маш олон хүчин зүйлс нөлөөлдөг боловч ихэвчлэн чанга дуу чимээнээс болж дотор чихний мэдрэлийн эсүүд гэмтсэнээс үүсдэг гэнэ. Мөн стресс, ядаргаа болон насжилттай холбоотойгоор үүсэж болох ба чихний хулхийг удаан хугацаагаар цэвэрлээгүй тохиолдолд ч үүсэх магадлалтай гэнэ шүү. Аспирин болон антибиотик, өвчин намдаах эмийг өндөр тунгаар хэрэглэх, алкохол болон кафейний хэмжээг хэтрүүлэн хэрэглэх нь чих шуугилтын үндсэн шалтгаанууд болдог гэнэ.

Чих шуугилтыг хэрхэн эмчлэх вэ?

Чих шуугилтын эсрэг үр дүнтэй эмчилгээ одоогоор байхгүй ч гэсэн олон хүмүүс намуухан хөгжим сонсох, зөвлөгөө авах, амрах гэх мэтчилэн сарниулах аргыг хэрэглэж үр дүнг нь мэдэрдэг байна.

Та худалдан авалт хийхийн өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу
Манай үйлчилгээний нөхцөлийг хүндэтгэсэн танд баярлалаа.