WIDEX EVOKE ШИНЭ ЗАГВАРУУД НЭМЭГДЛЭЭ.

Нийтлэгдсэн: 16-10-2019

ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХНЫ УХААЛАГ СОНСГОЛЫН АППАРАТЫГ ТА ХӨГЖҮҮЛНЭ.

Таны амьдралын хэв маягт нийцүүлэн, хором мөч бүрт сонсох нөхцлийг тань сайжруулах боломжтой боллоо. WIDEX EVOKE нь илүү тав тухтай, илүү сайн сонсоход туслах олон боломжуудыг санал болгох тул та хүссэн үедээ тохируулга хийх, хялбархан хянах боломжтой. Магадгүй та ямар нэгэн тохируулга хийх шаардлагагүй бол WIDEX EVOKE таны хэрэгцээнд нийцүүлэн автоматаар ажиллаж, хором мөч бүрийг алдахгүй сонсох болно.

ИЛҮҮ УХААЛАГ БОЛГОХОД ТА ТУСАЛНА.

Та WIDEX EVOKE-тэй харилцах бүрт илүү боловсронгуй болж өөрийгөө хөгжүүлж чаддаг. Жишээ нь, та өөрийн дуртай ресторанд орох үедээ тухайн орчинд зориулсан тохируулгыг хийж болох ба таны хийсэн тохируулгаас сонсголын аппарат тань суралцах болно. Мөн тухайн тохируулгыг ашиглан EVOKE дахь Sound Sense технологийг шинэчлэх боломжтой юм. Ингэснээр цаг хугацаа өнгөрөх тусам сонсголын аппарат илүү ухаалаг болох болно. Өөрөөр хэлбэл, та  ухаалаг сонсголын аппарат хэрэглэж, маргааш бүр илүү ухаалаг болон хөгжүүлнэ гэсэн үг юм. Мөн утасны дуудлагыг шууд сонсголын аппаратандаа хүлээн авах, чихэвч ашиглахгүйгээр утаснаасаа хөгжим, дуу сонсох гэх мэт гайхалтай боломжуудыг танд олгоно.

ХЯЛБАР,  МЭДРЭМТГИЙ, ТАВ ТУХТАЙ

Та илүү онцгой дуу мэдрэхийг хүсэж байна уу? Хэрэв тийм бол манай SOUND SENSE технологи болон EVOKE APP нь тухайн орчинд сонсох хоёр хувилбарыг санал болгох ба та харьцуулалт хийж хамгийн тав тухтайг нь сонгох юм. Өдөр бүрийн амьдралын хэв маягтаа тохируулж, сонсох нөхцөлөө сайжруулахад тань илүү хялбар байх болно. EVOKE APP нь танд A ба В  гэсэн хоёр хувилбараар харьцуулан сонсохыг санал болгох бөгөөд өөрт хамгийн тав тухтай байх хувилбараа сонгох боломжтой. Энэхүү харьцуулалтыг хийх бүрт сонсголын аппарат хэрхэн сонсохыг хүсэж байгааг тань мэдэх болно. Дараа нь өөрийн хийсэн тохируулгыг програм болгон хадгалж, цаашид яг ижил орчинд ашиглах боломжтой. Үүнээс гадна EVOKE APP нь дараах боломжуудыг олгоно:

• Сонсголын аппаратын дууны хүчийг тохируулах эсвэл орчны дууг хаах

• Үүсгэсэн програмдаа нэр өгөх, зураг оруулах

• Өөрийн байршлаа нэмэх, сонсголын аппарат хаягдсан тохиолдолд сонсголын аппаратын байршлыг тогтоох.

ХОРОМ БҮРИЙГ АЛДАЛГҮЙ СОНС

Сонсголын аппарат нь шуугиантай орчинд хүмүүсийн яриаг илүү сайн сонсгохын тулд ярианы эх сурвалжид саад учруулж буй орчны дууг цэвэршүүлдэг байх нь чухал юм. Гэхдээ чимээ, шуугиан багатай орчинд бүх дуу чимээг илүү нарийвлалтай сонсох шаардлагатай болдог. Иймд EVOKE нь тухайн орчин нөхцөлд тохирох дууны горим нь зөв сонгогдсон эсэхийг хянадаг хянагчтай байдаг тул та амьдрал дээрх бүх дууг алдахгүй сонсож, мэдрэх болно.

МАГАДГҮЙ ТА ҮҮНИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙГААГАА МАРТАХ БОЛНО.

EVOKE нь таны хийсэн бүх тохируулгыг хадгалах ба ижил орчин нөхцөлд ч гэсэн тухайн тохируулснаар ажиллах болно. Sound Sense дасан зохицох технологи нь маш ухаалаг ажиллагаатай тул сонсголын аппарат хэрэглэж байгаагаа мартаж магадгүй юм.

 

Та худалдан авалт хийхийн өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу
Манай үйлчилгээний нөхцөлийг хүндэтгэсэн танд баярлалаа.