Widex

Widex A/S нь 1956 онд Дани улсад байгуулагдан өдгөө дэлхийн хамгийн том сонсголын аппарат үйлдвэрлэгч компаниудын нэг болтлоо хөгжжээ. Тэдний бүтээгдэхүүн нь дэлхийн 100 гаруй оронд 3800 гаруй ажилтнаар дамжин хэрэглэгчдэд хүрч байна.

Widex нь дижитал технологийг хөгжүүлсэн үйлдвэрлэгч бөгөөд салбартаа хамгийн шилдэг инновацийг бүтээж чаджээ. Тэдний тууштай байх зарчим нь дэлхийн хамгийн анхны дижитал сонсголын аппаратыг хөгжүүлэх, мөн технологийн хувьсгал болсон утасгүй технологийг хослуулан ашиглах боломжийг олгожээ.

Тэдний нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь нар, салхины эрчим хүч газрын гүний дулааныг ашигладаг эко барилга бөгөөд дэлхийн хэрэглэгчийн төлөөх шилдэг байгууллагад олгогддог WindMade гэрчилгээтэй компани юм.

АЛСЫН ХАРАА

Тэдний хөгжүүлсэн шилдэг, дэвшилтэт технологийн тусламжтайгаар хүмүүс хамгийн бодит, төгс дууны ертөнцөд хязгааргүй нэвтрэх боломжийг олгох юм.

ЗОРИЛГО

Тэдний эрхэм зорилго бол хамгийн сайн сонсголын аппаратыг хэрэглэгчдэд хүргэх юм.

Widex нь үргэлж  байгалийн мэт бодит дууг санал болгодог. Мөн тэдний бүтээгдэхүүнүүд нь хүмүүс хоорондоо илүү хялбараар харилцах боломжийг олгодог бөгөөд хамгийн бодитоор сонсоход туслах нь тэдний бизнес юм.

ҮНЭ ЦЭНЭ

Дараах 5 хүчин зүйл нь тэдний шийдвэр гаргахад нөлөөлж, урам зориг өгч, үнэ цэнийг бий болгодог.

Үйлчлүүлэгч нэгдүгээрт:

  • Хийдэг бүх зүйлийнхээ өмнө нь хэрэглэгч, үйлчлүүлэгчээ тавьдаг.
  • Өөрсдийн мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгахыг ямагт эрмэлздэг.
  • Хамгийн сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхийн тулд хамтрагчидтайгаа байнгын эргэх холбоотой байдаг.

Үргэлж анхдагч:

  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээс борлуулалт, үйлчилгээ рүү шилжих шинэ арга замыг үргэлж судалдаг.
  • Шинэ технлологи, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж ирдэг өөрсдийн гэсэн уламжлалтай.
  • Тэд хурдан, бас хамгийн оновчтой шийдвэр гаргагч.

Үргэлж найдвартай:

  • Тэд хийж буй зүйлдээ урт хугацааны хэтийн төлөвийг баримталдаг
  • Тэд гайхалтай чанартай бүтээгдэхүүн, давуу талаа ашиглан салбартаа тэргүүлэгч нь байж чаддаг бөгөөд хамгийн найдвартай ажиллагааг санал болгодог.
  • Тэд бүтээмжид тогтмол анхаардаг.

Үргэлж багаараа:

  • Тэд нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд багийн ажиллагааг чухалчилдаг.
  • Тэд бие биенээ хүндэлж, бие биендээ тусламжийн гараа сунгахыг үргэлж хичээдэг.
  • Тэд үйлчлүүлэгчидтэйгээ удаан хугацааны харилцаа холбоотой байхын төлөө анхаарч баг болон хамтран ажилладаг.

Үргэлж хүсэл тэмүүлэлтэй:

  • Хүн бүрийг илүү сайн сонсгох нь тэдний хүсэл тэмүүлэл юм.
  • Тэд хийж буй зүйлээрээ үргэлж  бахархаж, гаргасан амжилт бүрээ хуваалцдаг.
  • Тэд зөвхөн ажилдаа анхаарах бус эргэн тойрныхоо бүх хүмүүст санаа тавьдаг.

 

 

Та худалдан авалт хийхийн өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу
Манай үйлчилгээний нөхцөлийг хүндэтгэсэн танд баярлалаа.