Түүхэн хөгжил

 

1956 он

Widex 561: Widex компаний авьяаслаг инженерүүд өөрсдийн анхны сонсголын аппарат болох гоёмсог халаасны загварыг зохион бүтээв.

1988 он

Quattro Q8: Анхны дижитал системтэй алсын удирдлагатай сонсголын аппаратыг зохион бүтээв. 

1990 он

CAMISHA: Чихний сувгийн аппаратны хуягийг анх удаа комьютерээр загварчлан хэвлэх CAMISHA технологийг нэвтрүүлсэн. Патентийн эрх авсан энэхүү технологиийг бүхий л салбарт хэрэглэдэг.

1995 он

SENSO: Дэлхийн хамгийн анхны бүрэн автомат, дижитал технологийн чихэн доторх сонсголын аппаратыг зохион бүтээсэн бөгөөд энэ загвар нь 2005 онд CNN-ээс гаргасан сүүлийн 25 жилд нэвтрүүлсэн шилдэг 25 инновацийн нэг болсон.

2005 он

INTEO: Дэлхийн хамгийн анхны нэгдсэн дохио боловсруулах технологитой сонсголын аппаратыг танилцуулав.

2008 он

PASSION: Дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй, дуу хүлээн авагч нь чихний сувагт байрлах (RIC) сонсголын аппаратыг зохион бүтээв.

mind440: Чих шуугихад зориулсан ZEN технологитой анхны сонсголын аппаратыг зохион бүтээв.

NanoCare: Сонсголын аппаратын ажиллагаа, хэрэглээг нэмэгдүүлэх нано технологи бүхий хамгаалалтыг нэвтрүүлж патентын эрх авсан.

2009 он

CLEAR440: Анхны wireless технологийн сонсголын аппарат.

WidexLink: Сонсголын аппаратанд зориулсан утасгүй технологийг өмчилж авсан.

DEX аудио төхөөрөмжүүд: Сонсголын аппаратыг гар утас, телевизор, суурин утас зэрэг аудио хэрэгслэлтэй холбож, алсын удирдлагаар удирдах утасгүй технологи нэвтрүүлж хэрэглээг илүү хялбар болгов.

2010 он

WIDEX BABY440: Дэлхийн хамгийн анхны хүүхдэд зориулсан сонсголын аппаратыг зохион бүтээв.

2011 он

WIDEX SUPER: Хүнд хэлбэрийн сонсгол бууралтанд зориулсан, дуу өсгөгч нь чихний сувагт байрлах (RITE)сонсголын аппаратыг зохион бүтээв.

2012 он

IIC: Дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй чихний сувгийн аппаратыг танилцуулав.

2013 он

WIDEX CROS: Нэг чихний сонсгол бууралтанд зориулсан CROS технологийг танилцуулав.

WIDEX DREAM: Сонсголын аппаратын хөгжилд шинэ дэвшил авчирсан TRUE INPUT технологийг нэвтрүүлсэнээр дууны чанар болон сонсох тав тухыг илүү сайжруулж чадсан.

2014 он

UNI-DEX: Сонсголын аппаратыг гар утастай болон бусад аудио хэрэгсэлтэй холбох шинэ төхөөрөмжийг танилцуулав.

2015

WIDEX UNIQUE: Дэлхийн хамгийн анхны олон талт ажиллагаатай, шинэ технологийн ухаалаг сонсголын аппаратыг танилцуулж дахин технологийн хувьсал хийв.

COM-DEX: Сонсголын аппаратыг ухаалаг утастай холбож тохируулга хийх, утасны дуудлагыг шууд сонсголын аппаратандаа хүлээн авч сонсох, чихэвч ашиглахгүйгээр утаснаасаа хөгжим сонсох, шууд дамжуулалт хийх зориулалт бүхий дэгжин, загварлаг хэрэгслийг зохион бүтээв.

2016 он

APPLE WATCH APP: COM-DEX АПП-г iWatch-тай ашиглан сонсголын аппаратыг хялбархан удирдах, тохируулах, хянах боломжтой болсон.

BEYOND 2.4 GHZ: iPhone утастай шууд холбогдох боломжтой шинэ технологийн сонсголын аппаратыг танилцуулав.

2017 он

EVOKE: Дэлхийн анхны хиймэл оюун ухаан бүхий сонсголын аппаратыг нэвтрүүлж технологи хөгжүүлэлтийн хувьд дахин дэвшил гаргасан. Шинээр танилцуулсан SoundSense Learn технологийн тусламжтайгаар хэрэглэгчид тухайн цаг мөчид, бодит амьдрал дээр өөрийн сонсохыг хүсч буй зүйлээ сонгох, тохируулах, хийсэн тохируулгаа хадгалах, аппаратын ажиллагааг хянах бүрэн боломжтой болсон.

2019 он

REAL-LIFE INSIGHTS: Энэхүү технологи нь хэрэглэгчид SoundSense Learn үйлдлийг ашиглан өөрийн хийсэн тохируулгын талаархи мэдээлэл бүрийг сонсголын мэргэжилтэнтэйгээ хуваалцах боломжийг олгодог.

 

 

 

 

Та худалдан авалт хийхийн өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу
Манай үйлчилгээний нөхцөлийг хүндэтгэсэн танд баярлалаа.